Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хэнтийаймгийнгадаргынуснычанарын 2023 оны 7 дугаар сарын төлөв байдал
Хэнтий аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 7 дугаар сард Хэрлэн гол дээд, доод цэг, Онон гол-Биндэр, Онон гол-Дадал, Эг гол-Батширээт, Улз-Норовлин, Хурх-Өмнөдэлгэр, Балж-Дадал, Барх-Батширээт, зэрэг хяналтшинжилгээний 9 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2023 оны 7 дугаар сард хийсэн Хэнтий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүд дээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээр хүснэгт
№ |
Усныобъект- Хяналт-шинжилгээнийцэг |
Уснычанарынүзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өндөрхаандээд |
6.62 |
2.2 |
5.6 |
0.43 |
0.009 |
0.036 |
2 |
Өндөрхаандоод |
6.47 |
1.5 |
6.2 |
0.40 |
0.007 |
0.032 |
3 |
Онон-Биндэр |
7.1 |
0.58 |
0.009 |
0.017 |
||
4 |
Хурх-Өмнөдэлгэр |
6.6 |
0.31 |
0.007 |
0.025 |
||
5 |
Эг-Батширээт |
7.2 |
0.32 |
0.022 |
0.008 |
||
6 |
Барх-Батширээт |
3.4 |
0.22 |
0.002 |
0.019 |
||
7 |
Балж-Дадал |
6.3 |
0.35 |
0.021 |
0.015 |
||
8 |
Онон-Дадал |
5.1 |
0.16 |
0.002 |
0.008 |
||
9 |
Улз-Норовлин |
6.6 |
0.04 |
0.022 |
0.042 |
||
Уснычанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээтхүчилтөрөгч, ПИЧ-Перманганатынисэлдэхчанар, илр-илрээгүй, MNS4586-98 уснычанарынстандартдахьхүлцэхагууламжаасдавсанүзүүлэлтүүдийгтодруулав.
Хэрлэн гол: Хэрлэнгол Өндөрхаан дээд, доод хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 118.2 мг/л 139.9мг/л байна. Биохимийн хүчилтөрөгчийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас даваагүй байна. Мөн бусад үзүүлэлтийд хүлцэх агууламжаас давсангүй байна.
Онон гол Онон-Биндэр, Онон-Дадал: Хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 78.7, 75.6мг/л байна. Онон голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Эг гол: Хөтөлбөрийн дагуу Эг голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 87.6мг/л байна. Эг голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 – тай харьцуулахад NO2 үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан байна. Бусад үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
Улз гол: Хөтөлбөрийн дагуу Улз голын Улз-Норовлийн хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 254.2мг/л-т байна. Бусад үзүүлэлт нь Монголулсын гадаргын усны стандарт MNS4586:98 – тай харьцуулахад NO2 үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан байна. Бусад үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
Барх гол: Хөтөлбөрийн дагуу Барх голын хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Барх голын усны эрдэсжилт нь 111мг/л хэлбэлзэж байсан байна. Барх голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Балж гол: Хөтөлбөрийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 73.4мг/л байна. Балж голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 – тай харьцуулахад NO2 үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан байна. Бусад үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
Хурх гол: Хөтөлбөрийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 147.9мг/л байна. Хурх голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Дүгнэлт:
Хэнтий аймгийн гадаргын усны 2023 оны 7 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилтийн дундаж нь 120.7мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Улз гол 254.2 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Балж голын ус нь 73.4м/л-т хэлбэлзэж байлаа.
Хэнтий аймгийн гадаргын усны 2023 оны 7 дугаар сарын Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад өндөрхаан дээд болон доод цэг дээр ууссан хүчилтөрөгч 0.47-0.62 мг/л давсан, биохимийн хүчилтөрөгч хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Мөн Эг-Батширээт, Балж-Дадал, Улз-Норовлин голын усны NO2 үзүүлэлт ХА-аас давсан байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ